НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202607-71432
ЦАЛИНТАЙ ЭЭЖИЙН 50К-Г НЭМЭГДҮҮЛЖ 500К БОЛГОХ.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Цалин гэж томоор нэрлэсэн 50к нь амьдрал дээр ганц уут буюу 48ш памперас + 100ш нойтон салфитканд л хүрч байна. Энэ нь нярай нялх хүүхдийн 6-7 өдрийн пампрасны хэрэглээг хангаж бусад хэрэглээ болон хэрэгцээнд хүрэлцэхгүй байна. Зах зээл дээрх хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам өсч нэмэгдэж байгаа тул цалин гэх 50к-г нэмэх талаар хэлэлцэж өгнө үү. Улсын ирээдүй болсон бяцхан үрсээ асарч буй ээжүүдээ өргөдлийг дэмжинэ гэдэгт итгэж байна.

Ц

Ганболд Цогзолмаа

2026.07.24
16:27:48
36,996 / 100,000
PN-202607-41793
ОРОН НУТГИЙН ЗАМЫН ХУРААМЖ 10,000ТӨГРӨГ БОЛСОНЫГ ЦУЦЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Орон нутгийн замын хураамж 10,000төгрөг болсоныг цуцлах.Иргэд олон нийт дэмжиж оролцохыг хүсэж байна.

Б

Энхтөр БАТБАЯР

2026.07.24
14:14:37
33,095 / 33,000
PN-202607-52996
БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ХҮСЬЕ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа болон сэргээн засах эмчилгээ шаардлагатай олон хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, ирээдүйн бие даан амьдрах боломж нь эцэг, эхийн тасралтгүй асаргаа, эмчилгээ, сэргээн засах үйлчилгээнд тогтмол хамрагдахаас ихээхэн хамаардаг. Гэвч бодит амьдрал дээр зарим эцэг, эх хүүхдээ орхиж, асаргаа, эмчилгээ, санхүүгийн хариуцлагыг нөгөө эцэг, эхэд дангаар нь үүрүүлэх тохиолдол гарсаар байна. Үүний улмаас хүүхдийн эмчилгээ тасалдах, хөгжлийн боломж буурах, асран хамгаалагчийн эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засаг ноцтой хохирох эрсдэл үүсдэг. Эцэст нь хамгийн их хохирдог нь ямар ч буруугүй хүүхэд байдаг. Иймд Монгол Улсын Их Хурлаас дараах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсье.

Б

Батхүү БОЛОРТУУЛ

2026.07.24
14:14:13
865 / 100,000
PN-202607-72727
УНАА ХООЛНЫ МӨНГӨНӨӨС, ХХОАТ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ АВДАГ БАЙДЛЫГ ЗОГСООХ
1. Ажлын хэсэг байгуулах

Ажил олгогчоос олгож буй "Унаа, хоолны мөнгө" нь ажилтны цалин хөлс буюу цэвэр орлого биш бөгөөд ажил үүргээ гүйцэтгэхэд өдөр тутамд гардаг зайлшгүй зардлыг нөхөх зориулалттай байдаг. Гэтэл одоогийн мөрдөгдөж буй хуулиар эдгээр зардлаас Хүн амын орлогын албан татвар (ХХОАТ) болон Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) суутгаж байгаа нь иргэдийн гар дээр очих бодит орлогыг бууруулж, амьжиргаанд дарамт болж байна. Ялангуяа инфляци, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй байгаа өнөө үед унаа, хоолны мөнгөнөөс татвар, шимтгэл авч байгаа нь шударга бус бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлоготой нийцэхгүй байна. Иймд унаа, хоолны мөнгийг татвар, шимтгэл ногдох орлогын сууриас бүрэн чөлөөлж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг шаардаж энэхүү өргөдлийг санаачиллаа. Хөдөлмөр эрхлэгч иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлж, цалингийн үнэгүйдлээс хамгаалахын төлөө иргэн ТА гарын үсгээ зурж дэмжинэ үү!

Э

Эрдэнэбат ЭНХМӨРӨН

2026.07.24
14:11:55
4,404 / 33,000
PN-202607-51365
УИХ-ЫН 126 ГИШҮҮДИЙН ТООНД БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС УРИАНХАЙ ЯСТАНЫГ ТӨЛӨӨЛӨН СУУХ ГИШҮҮН ОРОЛЦУУЛАХ НЭМЭЛТ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Алтайн Урианхай ястан нь Баян-Өлгий аймгийн уугуул, олон зуун жилийн түүх, өв соёлтой Монгол Улсын үндсэн ястаны нэг юм. 2026 оны байдлаар бүс нутгийн хүн амын бүтэц, сонгуулийн тогтолцооны онцлогоос шалтгаалан Урианхай иргэд уугуул нутагтаа цөөнх болж өөрсдийн улс төрийн төлөөлөл дуу хоолой, эрх үүрэг, аж амьдралаа хамгаалах төлөөний хүнээ Монгол Улсын Их хуралд гаргаж чадахгүй байгаагаас уугуул нутгаа орхих хүртэл асуудал гарч байсан байна. Казак ястан зохилсон тус аймагт МУ-ын сонгуулийн системээр өрсөлдөж Урианхай ястаны улс төрийн төлөөлөл гишүүн болох ямарч боломжгүй бөгөөд давашгүй зүйл байгаа тул сонгуулийн тухай хуулийн болон жагсаалтаар УИХ-д орж ирэх гишүүдийн тоонд уугуул урианхай ястаныг нутгийн зөвлөлөөс сонгуулийн зарчмаар нэгээс доошгүй хүнийг нугтийн иргэдийн төлөөлөгч нарын дундаас сонгуулийн зарчмаар сонгож УИХ-д улс төрийн төлөөлөл оруулж ирэх шаардлагатай байгааг цаг үеийн байдал шаардсаар байгаа юм.

Д

Дорж ДЭЛГЭРБАЯР

2026.07.24
14:10:02
1,950 / 100,000
PN-202607-65472
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ СТАНДАРТ БОЛГОХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс суурилуулсан гэрэлтүүлгийг хэт өндөр хүчин чадалтай зориулалтын бус гэрлээр солиж бусдын амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлж байгаа асуудлыг шийдэх зорилготой.

Б

Бат-Эрдэнэ БААСАНДОРЖ

2026.07.24
14:09:02
870 / 100,000
PN-202607-93529
МӨРГӨЛДСӨН ОСОЛ ГЭМТЭЛТЭЙ АВТОМАШИНЫГ УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛХЫГ ХОРИГЛОХ
2. Хяналт шалгалт явуулах

Мөргөлдсөн осол аварт орсон техникийн бүрэн бус автомашиныг улсын хилээр оруулхыг хориглох, орж ирж буй машин техникийн экспортын өмнөх үзлэгт оруулж мэдээллийг ил тод болгох. түгжрэл утаа болон иргэд амь нас эд хөрөнгөөр их хохирч байна. гааль дээр мэдээлэл сольж авилгалын үндэс сүлжээ болоод удаж байна.

ө

батсайхан өлзийдэлгэр

2026.07.24
14:08:34
2,617 / 70,000
PN-202607-43313
УИХ-ИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШАЛГАЛТАНД ХАМРУУЛЖ БОСГО ОНОО ӨНДӨР ТОГТООЖ, ТЭНЦСЭН ТОХИОЛДОЛД СОНГУУЛД НЭР ДЭВШИХ ЭРХ ОЛГОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хууль санаачлагчилж баталж байгаа УИХ-ийн гишүүдийг нэр дэвшүүлэхдээ хуулийн ӨНДӨР мэдлэгтэй эсэхийг шалгаж, Төрийн албаны шалгалт авч Босго оноог өндөр тогтоож тэнцсэн тохиолдолд ковот олгож, сонгуульд оролцох эрхийг өгөх. Төрийн албаны шалгалтыг шудрага явуулахын тулд хөндлөнгийн хяналтыг сайжруулах.

А

Цэрэнванчиг Агиймаа

2026.07.24
14:04:20
3,159 / 100,000
PN-202607-31108
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

УИХ-ын гишүүн Алтангэрэл-н санаачилсан "Хууль бус хөрөнгийг тухай" хуулийг хэлэлцүүлэхийг дэмжих тухай.

Г

Бат-Эрдэнэ Гантөмөр

2026.07.24
14:03:54
2,722 / 33,000
PN-202607-88371
УЛААНБААТАР ХОТЫН УЛСЫН ДУГААР ОЛГОЛТЫГ ХЭВИЙН БОЛГОЖ, ИРГЭДИЙН ТЭГШ ЭРХИЙГ ХАНГАХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Монгол Улсын иргэн бүр оршин суугаа газрын бүртгэлээс үл хамааран нийслэл Улаанбаатар хотод автомашинаа улсын бүртгэлд бүртгүүлж, УБ улсын дугаар авах эрхтэй байх ёстой. Одоогийн байдлаар автомашины үйлдвэрлэсэн он, өмнөх бүртгэлийн байдал зэрэг шалгуураар УБ дугаар олгохыг хязгаарлаж байгаа нь иргэдийн тэгш эрх, өмчлөх эрх, чөлөөтэй зорчих эрхэд сөргөөр нөлөөлж байна. Иймд өмнөх журмыг сэргээж, Монгол Улсын иргэд Улаанбаатар хотын улсын дугаарыг хэвийн авах боломжийг бүрдүүлэхийг хүсэж байна.

М

Зоригтбаатар МӨНХ-ЭРДЭНЭ

2026.07.24
14:03:09
1,329 / 33,000
PN-202606-27350
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Тээврийн хэрэгслийн дуу чимээний бохирдлыг зохицуулах шаардлагатай байна. Дэлхийн ихэнх орон тээврийн хэрэгсэл, мотоциклын дуу чимээг ~80 дБ (гэрийн угаалгын машин ажиллах түвшний чимээ) гэж хязгаарладаг. Харин манай улсад MNS 4599:2026 стандартаар мотоциклд 105 дБ (модны хөрөө рам ажиллах түвшний чимээ) зөвшөөрдөг. Энэ нь бид бусад орноос 7 дахин, ДЭМБ-ын 55 дБ зөвлөмжөөс 32 дахин чанга чимээтэй орчинд амьдарч байна гэсэн үг. Ийм нөхцөлд бүх насны иргэдийн сонсгол, зүрх судасны эрүүл мэнд, нойр, бүтээмж, сэтгэцэд шууд хохирол учирч байна. Иймд MNS 4599:2026-ын 5.2.4-т нэмэлт өөрчлөлт оруулж стандартыг олон улсын жишигт хүргэх, Зөрчлийн тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд дуу чимээний бохирдлын талаар тодорхой заалтууд оруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, "Дуу чимээний бохирдлоос хамгаалах тухай хууль" шаардлагатай байна.

У

Амарбаясгалан УУГАНБАЯР

2026.07.14
09:15:10
402 / 100,000
PN-202606-14758
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үеэр нэр дэвшигчид сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тодорхой амлалт өгдөг. Сонгогчид эдгээр амлалт, зорилго, бодлогыг нь үнэлэн итгэл үзүүлж сонголтоо хийдэг. Гэвч сонгууль дууссаны дараа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол, хараат бус хяналт тавих эрх зүйн механизм хангалтгүй байдаг. Үүний улмаас зарим гишүүн амлалтаа биелүүлэх талаар хангалттай ажиллахгүй, эсвэл хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод тайлагнахгүй байх тохиолдол гардаг. Энэ нь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бодит үүрэг гэхээсээ илүү сурталчилгааны хэрэгсэл мэт харагдуулах эрсдэлийг бий болгодог. Иймээс сонгогдсон гишүүдийг мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ тогтмол тайлагнадаг, хэрэгжилтэд нь хараат бус үнэлгээ хийдэг, иргэд мэдээлэлтэйгээр хяналт тавих боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

У

Ганбат Уянгаа

2026.07.14
09:14:06
4,877 / 100,000