Монгол Улсад махны үнэ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж, иргэдийн өдөр тутмын хүнсний хэрэглээнд ноцтой дарамт үүсгэж байна. Мах нь Монголчуудын уламжлалт болон үндсэн хүнс бөгөөд хүн амын дийлэнх хэсгийн уураг, шим тэжээлийн гол эх үүсвэр юм. Ийм нөхцөлд махны хэрэглээ хязгаарлагдах нь зөвхөн эдийн засгийн бус, хүн амын эрүүл мэндийн асуудалд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Үнийн өсөлт нь голчлон нийлүүлэлтийн гинжин дэх дундын зуучлалын олон шат дамжлага, логистикийн үр ашиггүй бүтэц, мөн экспортын чиглэлтэй зах зээлийн дарамтаас үүдэлтэй байна. Мал сүргийн нөөц хангалттай байгаа хэдий ч малчнаас хэрэглэгч хүртэлх дамжлагад үнэ огцом нэмэгдэж байгаа нь системийн зохион байгуулалтын доголдлыг илтгэнэ. Түүнчлэн жил бүр хэрэгждэг махны нөөц бүрдүүлэлт хангалтгүй, тогтворгүй байдалд орж, зах зээлд үнийн огцом хэлбэлзэл үүсгэж байна. Экспортын үнэ болон дотоод зах зээлийн зөрүү их байгаа нь дотоод хэрэглэгчийг хамгаалах бодлогын тэнцвэргүй байдлыг харуулж байна.
Эцэг өвгөдийн мянга мянган жилийн түүхийг гэрчлэх хадны бичээс, археологийн дурсгалт газар, үндэсний соёлын биет өвүүд өнөөдөр санаатайгаар сүйтгэгдэж байна. Энэ бол өнө урт түүхийг гэрчлэх үндэсний бахархал, ирээдүйн үеийнхэнд өвлүүлэх ариун нандин өв юм. Одоогийн хууль хэт хөнгөн, торгох ял голлосон учраас гадаад, дотоодын гэмт этгээдүүд үндэсний өвийг сүйтгэхээс эмээхгүй байна. Энэ байдал үргэлжилбэл бид хойч үедээ юу үлдээх вэ? Иймд Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, өвийг сүйтгэсэн гэмт этгээдээс нөхөн сэргээх зардлыг бүрэн гаргуулах, төлбөрийн чадамжгүй тохиолдолд 3-4 жил хорих ял, бүрэн устгасан тохиолдолд 5-7 жил хорих ял оногдуулах, хохирлыг 4-6 дахин төлүүлэх зэрэг чанга хариуцлага тогтоохыг шаардаж байна. АНУ, Их Британи, Германы хуулийн жишигт нийцүүлэн үндэсний биет өвүүдээ хамгаалцгаая. Таны нэг гарын үсэг Монголын соёлын ирээдүйг аврах болно.
0-3 насны хүүхэд асрах чөлөөтэй статустай эцэг, эх, асран хамгаалагчдын болон 3-с дээш хүүхэдтэй гэр бүлийг дэмжих
"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" буюу 6-р сарын 1 хүйтэн өдөр болсноор хүүхдүүд эрхийхээ өдрөөр даарч байна, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна.
Монгол улс ажлын 4 өдөртэй болох, Иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээний байгууллага болох эрүүл мэнд иргэний бүртгэл зэрэг аж ахуй нэгжүүдийн ажлын өдрийг 2 өдрөөр зөрүүлэх.
Дэлхийн жишигт гамшиг, осол гарах үед хүний амь насыг аврах хамгийн чухал зүйл болох амь аврах алтан хугацааг үр дүнтэй ашигласнаар амьд үлдэх боломжийг тодорхойлдог билээ. Гэвч Монгол Улсын нөхцөлд аврах ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн бэлэн байдал хангалтгүй байгаа улмаас олон олон эрсдэл үүсэж байна. Иймд аврах ажиллагааны чадавхыг сайжруулах, орчин үеийн техник хэрэгсэл нэвтрүүлэн, онцгой байдлын ажилчдын бэлтгэл болон хүний нөөцийг нэмэгдүүлэх, мөн энэ чиглэлээр төрөөс бодлогын түвшинд анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Энэ санал нь иргэдийн амь нас, ялангуяа хүүхдийг хамгаалах зорилготой бөгөөд илүү хурдан, аюулгүй аврах тогтолцоог бий болгоход чиглэнэ.
Хугацаат цэргийн албыг 12 сараас 9 сар болгон бууруулснаар залуучуудын боловсрол, ажил хөдөлмөрт эерэг нөлөө үзүүлж, орчин үеийн цэргийн сургалтыг илүү үр ашигтай болгох боломжтой гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын шимтгэлээ аль нэгэн компанид ажиллаж байвал албан журмаар төлүүлж ажилгүй байх үедээ сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж боломж бололцоогоороо шимтгэлээ төлөөд явахыг хичээдэг ч зарим нэг тохиолдолд ажил хийлгэж буй хувь компаний буруутай үйл ажиллагаанаас болж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй үлдэх, тасрах, завсардсан тохиолдлууд зөндөө гарч байна. Магадгүй 65 нас хүрээд тэтгэвэрт гарах тохиолдолд НДШ тасарсан гэдгээс шалтгаалж жил маань хүрэхгүй байна гээд тэтгэвэрт гарах нас минь хойшлохвий гэдэгт санаа зовж байна. Иймд шинэчилсэн найруулгад энэхүү талаар тусгаж өөрчилж өгвөл илүү дээр санагдаж байна. Өргөдөл гаргасан: Н.Хатанзориг
хотын даргыг намаас томилдог буруу жишигийг халах зорилготой,
Орон нутгийн удирдлагыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгон шалгаруулалтаар томилдоггүй дэжрээс намын томилгоо хийдгийн улмаас хөдөө сумын засаг дарга сумандаа амьдардаггүй хотод гэртэй ирж очин амьдардаг, аймгийн удирдлагууд гадаадад ажиллаж амьдрах зэрэг нь тухайн орон нутгийн онцлог, яаралтай заавал хийх хийхгүй ажил чухал болон чухал биш ажлыг яогахгүй байх ард иргэдийн амьжиргаа хүсэл сонирхолыг мэдэхгүй тусгахгүй байх намд үйлчилсэн тухайн орон нутагтай амьдардаггүй удирдлага ихсэж байгаатай холбогдуулан энэ хуулийг санаачилж байна
Монголын ихэнх ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй, зээлтэй , нэг сарын хэрэглээгээ ч бүрэн хангаж чадахгүй байдалд байна.
Нийгэмд архидалт хэрээс хэтэрч Монгол хүний дундаж наслалтад сөргөөр нөлөөлж гэмт, хэрэг, гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн үндсэн шалтгаан болж байна. Монгол хүний өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь архины хэт их хэрэглээ болсон. 270 хүн тутамд 1 архины дэлгүүртэй болж Монгол дэлхийд байхгүй архи худалдаалах цэгийн өндөр нягтралтай улс болсон байна. Үүнд төрийн хяналт, зохицуулалт сул байна.