НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ
Эмнэлгийн гол санхүүжилт даатгалаас очих ёстой бөгөөд даатгуулагчид эмнэлгийн үйлчилгээ авах гээд ирэхэд ямар нэг төлбөргүйгээр даатгалаас төлбөр төлөгдөх ёстой. Гэвч авлигалчид даатгалын мөнгийг олон зуун тэрбумаар идэж уудагаас үүнийг олгодоггүй. Монголын даатгал нэртэй татвараар Хөдөлмөрчин олныг шимэгчилж иддэг болсон. Мөн төрөөс даах учиртай хүүхэд, хөгшидийн хэт багаар тогтоож ард түмнийг залилалж хүүхэд хөгшид зохих хэмжээнд эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүйд хүргэсэн. Эмч сувилагчид хангалттай цалин авах боломжгүйд хүргэсэн.
Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Аргүнтийн давааны замыг хатуу хучилттай болгох нь тус замаар зорчдог иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, тухайн газар нутагт оршин суугчдын эрүүл мэнд, байгаль орчны бохирдлыг шийдэх шийдэл болох юм. Олон хүний амь нас, эд хөрөнгө энэ зам дээр үрэгдсэн бөгөөд энэ нь замын эвдрэлээс шууд хамааралтай байсан юм. Улаанбаатар хот дотор их хэмжээний эвдрэл бүхий шороон зам байх нь байж болошгүй юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлоос болж хотын оршин суугчид эрүүл мэндээр хохирч, мөнгөө эмчилгээнд зарж, цаг хугацаа алдаж байна. Тиймээс яндангийн төлбөр авдаг болоё.
Улаанбаатар хотод зөвхөн евро-5 ангилалын шатахуун худалдан борлуулах, мөн нийтийн тээврийн хэрэгслийг газ болон цахилгаан хөдөлгүүртэй болгох.
Жилдээ ганц удаа олгогддог Алдарт эхийн одонгийн Мөнгийг нэмэх талаар
Нийтийн албан тушаалтан хэрэгт холбогдож авилга, төсөв тендерийн хэрэгт холбогдох үед АТГ дээрээс хэргийг зарлах хэрэгтэй
Энэ хууль нь дахин болон нөхөн сонгуульд хөрөнгө зарахгүй байх
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга хурлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлаа орхин гарсан тохиолдолд зохицуулах заалт байхгүй байна.
Дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих санал асуулга.
Авто машинтай иргэд хотын төврүү зорчихдоо төлбөр төлдөг болно Төлбөртэй бүс тогтоох бэлтгэлээ хангаж байна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж байна.
Татвар төлөгч та бидний мөнгөөр ямар ч үр ашиггүй олон хүнийг цалинжуулж шаардлагагүй мөнгө үрж байгааг зогсоож татан буулгах , төсвийн мөнгийг багасгах
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.3.7-т Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг-II-ын байрыг шинээр барихаар төлөвлөсөн. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд мөн барилгын ажлыг эхлүүлэхээр тусгасан байдаг. УИХ-д өргөн барьсан 2024 оны Монгол Улсын төсвийн төсөлд Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын ажилд ямар ч төсөв тусгагдсангүй. Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 1-рт орж байна. 2022 онд 6885 хүн хорт хавдраар өвчилж 4548 хүн нас барсан байна. Өдөртөө 19-20 хүн энэ өвчнөөр өвдөж, тэднээс 12-13 нь нас барж байна. Улс орныг түгшээж байгаа асуудалд анхаарлаа хандуулж 2024 оны улсын төсөвт Хавдрын шинэ эмнэлгийг барих төсвийг тусгуулах саналтай байна.