Санхүүгийн жилийн хамгийн чухал хоёр улирал нь Монголын хамгийн том хоёр үндэсний баяртай давхацдаг. Жилийн эцсийн үр дүнгээ гаргах цаг хугацаа нь ЦАГААН САРтай давхацдаг. Энэ жил тайлангийн сүүлийн өдөр нь Цагаан сарын шинийн 1-ий өдөр таарч байна. Цагаан сараар гурван хоног амардаг бөгөөд цаг хугацаа нь билгийн тооллоос хамаарч харилцан адилгүй. Хагас жилийн үр дүнгээ үзэх хугацаа нь НААДАМтай бас давхацдаг. Наадмын амралтын өдрүүд долдугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд үргэлжилж, хамгийн урт амралт болдог бол нягтлан бодогчдын хувьд 7 сарын 20-ны өдөр тайлангийн сүүлийн өдөр тул хэзээ ч энэ өдрүүдэд амрах эрх олддоггүй.
УИХ гишүүдийн ажлын гүйцэтгэлийг УИХ хуулийн 7 дугаар хэсэгт заасан үүргийн дагуу олон нийтэд ил тод болгох нь сонгогчид болон судалгааны байгууллагуудын хувьд чухал ач холбогдолтой байна.
Жолоочийг даатгадаггүй тээврийн хэрэгслийг даатгадаг жолоочийн хариуцлагын даатгалыг цуцлуулая
Төрийн худалдан авах ажиллагааны ихэнх нь цахим хэлбэрт шилжсэн хэдий ч сканердсан файл илгээж, нөгөө талд захиалагчийн шийдвэрээр байгуулагдсан үнэлгээний хороо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хийж, хэрхэн үнэлсэн, мэргэжлийн байсан эсэх мэдээлэл хаалттай үлддэг. Энэ нь сонгон шалгаруулалт шударга явагдах, захиалагчаас хараат бус байх нөхцлийг бүрэн гүйцэт хангаж чадахгүй байна.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл ҮХЦ бидний хамаарах асуудал биш бөгөөд УИХ-ын бүрэн эрхэд хамаарна гэсэн хариуг өгсөн болно. Иймд Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиуд, ардчиллын суурь зарчмууд болох иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сонгох, шударгаар өрсөлдөх зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг иргэд шаардаж байна.
Аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх тухай.
1.1.Энэ хуулийн зорилт нь сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд сахилгын, улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлоход оршино.
Үндсэн хууль болон, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн ( 3.1, 19.1, 25.16, 26.2) төр ард түмэн үндэсний их зөвшилцөлийн хүрээнд "БҮХ АРД ТҮМНИЙ ИХ ХУРАЛ,,-аар монгол түмний идвэхи оролцоог ханган улс төрийн бодлого тогтолцооны шинэтгэлийг хэрэгжүүлэн, төр түмнийхээ эзэн эрх, эв санааг хангаж, төрт ёс, түүхэн уламжлалдаа тулгуурласан, ёс зүйт төрийг цогцлоосон байгуулж, монгол төрийн бодлого тогтолцоог төгөлдөржүүлж, иргэн төрийн харилцааг өндөр түвшинд гаргаж, монгол хүний эрх, эрх чөлөөг ханган, нийгэмд шудрага ёс тогтоох, байглийн баялаг нөөцөө өөрийн зорилгод чөлөөтэй захиран зарцуулах, улс төр нийгэм эдийн засгийн шинэчлэлтийг нэн яаралтай хийх зорилго дор нэгдэх
Мөнгө санхүүтэй холбоотой тооцоонд тоймлох үйлдэл зайлшгүй гарч ирдэг. Гэхдээ ямар аргаар тоймлох вэ гэдэг нь зөвхөн Монголд тодорхойгүй явсаар байна. Товч судлаж үзэхэд ихэнх програмист HALF_UP аргыг ашиглаж байгаа гэсэн. Гэтэл нягтлангууд гараар бодохдоо FLOOR аргыг ашигладаг. Харин google-дээд үзвэл олон улсад HALF_EVEN аргыг ашигладаг яагаад гэдгийг нь ч тайлбарлаад бичсэнийг олж болно. Иймд Монголд мөнгө санхүүгийн тооцоонд бутархай дүнг хэрхэн тоймлох арга, хэдэн орны нарийвилалтай тоймлох зэрэг амин чухал мэдээллийг стандартчилж улс даяар мөрдүүлэх саналтай байна.
Дүнжингарав Худалдааны Төвийн урд замын уулзвар дээр гарсан галын улмаас Орон сууц Хотхон Хороолол дундах ШТС буулгах нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрөх
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.23. Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна.
Үндэсний болон олон улсын стандартууд нийтэд ил тод, нээлттэй биш, стандартыг худалдан авч ашиглах лзохицуулалттай байгаа нь олон нийтийн хяналтыг бий болгох боломжгүй байдлыг үүсгэж байна.