
Авто машинтай иргэд хотын төврүү зорчихдоо төлбөр төлдөг болно Төлбөртэй бүс тогтоох бэлтгэлээ хангаж байна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж байна.


Татвар төлөгч та бидний мөнгөөр ямар ч үр ашиггүй олон хүнийг цалинжуулж шаардлагагүй мөнгө үрж байгааг зогсоож татан буулгах , төсвийн мөнгийг багасгах


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.3.7-т Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг-II-ын байрыг шинээр барихаар төлөвлөсөн. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд мөн барилгын ажлыг эхлүүлэхээр тусгасан байдаг. УИХ-д өргөн барьсан 2024 оны Монгол Улсын төсвийн төсөлд Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын ажилд ямар ч төсөв тусгагдсангүй. Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 1-рт орж байна. 2022 онд 6885 хүн хорт хавдраар өвчилж 4548 хүн нас барсан байна. Өдөртөө 19-20 хүн энэ өвчнөөр өвдөж, тэднээс 12-13 нь нас барж байна. Улс орныг түгшээж байгаа асуудалд анхаарлаа хандуулж 2024 оны улсын төсөвт Хавдрын шинэ эмнэлгийг барих төсвийг тусгуулах саналтай байна.


Замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуулих шийтгэл авсан жолооч нар торгуулиа төлөхгүй авто замын хөдөлгөөнд оролцох нь элбэг үзэгдэл билээ. Өнөөдөр торгууль төлөх ёстой жолооч ганцхан тохиолдолд албан хүчээр торгуулиа төлж байна. Тэр нь зөвхөн машинаа худалдан борлуулах тохиолдолд торгуульгүй байх ёстой гэсэн хууль юм. Ингэхээр зэрэг удаан хугацаанд машин унах жолооч бол торгууль төлөхгүйгээр замын хөдөлгөөнд оролцоод явах нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь үндсэндээ шийтгээгүйтэй адил ба бүр сонгууль дөхүүлж торгууль өршөөх тухай хууль гаргаж зөрчилтэй амьтасыг өөгшүүлдэг бусармаг явдал гараад авсан. Иймд дээрх замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөд торгуулих шийтгэлээ биелүүлэхгүй байгаа этгээдүүдийг хэргийг шийдвэрлэж замын хөдөлөөнд соёлтой боловсон оролцох дадлыг хэвшүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гэм буруутангуудыг шийтгэж хариуцлага тооцож хөдөлгөөнд эмх цэгцийг тогтоох шаардлагатай байна.


Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК болон бусад төрийн өмчит уул уурхайн компаниудыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд 100% хувьчлах, нээлттэй компани болгох


Саянан Их британи улс тамхи худалдах доод насыг жил бүр 1 насаар нэмэгдүүлэх хуул гаргасан. Үүнийг иргэд нь талархан дэмжсэн. Манай улс ч гэсэн түүн шиг шийдвэр гаргаж хууль батлах хэрэгтэй.


УИХ-ын гишүүнд нэр дэвшигчдийн сурталчилгааг нэг телевизээр ижил цагаар явуулснаар нэгд шударга бус өрсөлдөөнийг (тараах материалын тэнцвэргүй байдал г.м) хаах, хоёрдугаарт эдийн засгийн хэмнэлтийг бүх төвшинд хэмнэх ач холбогдолтой. Уг системийг ганц улсын их хурал биш аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ- ын төвшинд болгох хэрэгтэй байна


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж SUR RON буюу цахилгаан дугуйны хэрэглээг хуулиар зохицуулах


Гадаад паспортын дахин захиалах үнийг ямар ч үндэслэлгүйгээр дур мэдэн тогтоож байна.


Сурагчдад гэрийн даалгавар өгдөггүй байя! өдөржин сурна орой ирээд дахиад л даалгавар! ийм болохоор л сурахаас залхах, бие бялдрын хөгжил маш муу, хараа муу болох, хүнд цүнхнээс болж хүзүү нурууны асуудал, мөн ядаргаанд ордог.


Төгрөгийн ханшийг чангатган, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх.


Эрүүл мэндийн даатгалаар авах эм тарианы жагсаалтад бүх төрлийн эм тариаг оруулсанаар иргэд яг өөрт хэрэгтэй шаардлагтай байга эм тариагаа хөнгөлөлттэй авах боломжтой болох юм.
