Хүүхдийн тоогоор цахилгаан, дулааны зардлаас хөнгөлөлт үзүүлэх нь хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих төрийн бодлого болж байгаа юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.5-д заасан нийтийн өргөдлийн гарын үсгийн босго нь хүн амын тоотой харьцуулахад өндөр байна. Монгол Улсын 2025 оны хүн ам 3,591,100 байхад 33,000 гарын үсэг нь нийт хүн амын 0.919%-тай тэнцэж байна. Харин Их Британид 2025 оны 69,487,000 хүн амтай нөхцөлд Засгийн газраас хариу авах босго болох 10,000 гарын үсэг нь хүн амын 0.0144%-тай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл хүн амд эзлэх харьцаагаар Монголын 33,000-ын босго нь Их Британийн 10,000-ын босгоос ойролцоогоор 64 дахин өндөр байна. Мөн Монголын 100,000 гарын үсгийн босго нь хүн амын 2.785%-тай тэнцэж байгаа бол Их Британийн 100,000 гарын үсэг 0.144%-тай тэнцэх бөгөөд Монголын босго ойролцоогоор 19 дахин өндөр байнаИймд иргэдийн төрийн үйл хэрэгт оролцох боломжийг нэмэгдүүлж, нийтийн өргөдлийн тогтолцоог илүү хүртээмжтэй болгох зорилгоор хуулийн 39.5.1-д заасан 100,000, 39.5.2-т заасан 70,000, 39.5.3-т заасан 33,000 гэсэн босгыг тус тус 30,000, 20,000, 10,000 болгон бууруулах санал гаргаж байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчдад 5 жил тутамд ажилласан хугацааны урамшуулал олгодог эрх зүйн зохицуулалтыг бий болгож, төрийн албан хаагчдыг ялгаваргүй, адил тэгш хамруулах санал гаргаж байна. Олон жил төрийн албанд тогтвортой ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрийг үнэлж, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Ажилтны ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлтийг бууруулах. Цалингын доод хэмжээ нэмэгдсэнээр ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлт нэмэгдэнэ.
Төрийн алба бол Монгол хүн бүр ажиллаж болох эрхтэй нийтийн алба юм. Харин үүнийг хувийн юм шиг ашигладаг нам дагасан хэсэг бүлэг хүмүүс дээр үед байсан одооч байсаар байна. Төрийн албыг чадахуйн мерит зарчимд оруулж жаахан өөрчилсөн боловч учир дутагдал их үлдэж. Дарга болсон хүн өөрөө явахгүй бол байсаар байдаг. Сайн хүн бол сайныг хийж байна саар хүн бол лай ланчиг болоод гай болоод сүйрүүлээд байж байна. Ажлын туршлага байхгүй хүмүүс удирдах зохион байгуулалт байхгүй ааш авир муутай хүмүүс ч дарга албан тушаалыг олон жил хашсанаар сайн чадвартай мэргэжилтнүүдийг олноор халсаар байна. Бас нам дагаж төрийн алба өөрчлөгддөг байдал байна. 10 жил нэг дарга суудалдаа байсаар байхад чадварлаг 100 мэргэжилтэн тэр даргаас болж ажлаасаа гарч солигдож байна гэвч хүнтэй ажиллаж чаддаггүй ааш авиртай дарга судалдаа үлдсэн хэвээр төрийн үйл ажиллагаанд гай болж байна. Тэгэхээр төрийн албаны мерит зарчим дутуу дулимаг заалттай хэсэг бүлэг намын хүмүүст зориулж хийгдсэн анзаарагдана.
Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрөөс дугаарын хязгаарлалттай өдөр болон тэгш сондгой хуваарилалттай өдрүүдийг хувьчлан хасах, шударга төлбөрийн тогтолцоог бий болгох
Хувь Хүний Орлогын Албан Татварыг багасгах хэрэгтэй байна ядаж жилийн 80 саяас доош орлоготой иргэдээ чөлөөлөх хэрэгтэй байна.
Нийт Монгол хэл бичгийн шалгалт өгч буй сурагчдын 15% шахуу нь босго оноондоо хүрч чадаагүй. Шалгалтандаа унасан ихэнх хүүхдүүд үндэсний бичгээ уншиж чадаагүйгээс болж унасан. Мөн 2025 онд үйлчилгээний газруудын хаяг самбаруудыг үндэсний бичгээр давхар бичихээр болгосон ч хэрэгжилт нь төдийхөн харагдахгүй байгаа юм.
Эмч эмнэлэгийн ажилчдын ажлын байран дахь аюулгүй байдал, эрх зүйн орчинг сайжруулах , эрх үүргийг хамгаалах
Хөдөлмөрийн хуульд хүүхэд 1 нас хүртэл хүүхэд хөхүүлэх нэг цагийн чөлөө олгохоор заасан байдаг. Үүнийг хүүхдийг 2 нас хүртэл болгохыг хүсэж байна. Хүүхдээ бага сартайд нь ажилдаа орсон ээжүүд олон байдаг. Иймд тус хуулийн заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 65.5-д "Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө" гэж заасан нь сонгуулийн өдөр томилолттой, ажиллаж, суралцаж буй эсвэл түр оршин сууж байгаа олон мянган иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж байна. Иргэд заавал харьяа аймаг, дүүрэг рүүгээ очиж санал өгөх шаардлагатай болдог нь санхүү болон цаг хугацааны хүндрэл үүсгэж, залуучуудын сонгуулийн оролцоо, ирц буурахад сөргөөр нөлөөлдөг. Иймд "E-Mongolia" болон дижитал бүртгэлийн сүлжээг ашиглан сонгогч сонгуулийн өдөр Монгол Улсын аль ч газарт байсан өөрт ойр байрлах хэсгийн хороонд биечлэн очиж саналаа өгдөг орчныг хуульчлах шаардлагатай байна. Энэ нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ирцийг нэмэгдүүлнэ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэт барилгажилт, төвлөрлөөс үүдэлтэй тулгамдсан олон асуудал нүүрлээд буй. Сүүлийн жилүүдэд дахин төлөвлөлтөд хамруулах, засвар шинэчлэл хийх нэрээр хотын аль үнэ цэнтэй, ашигтай байршил, нийтийн эзэмшлийн хэсэг, түүхэн, дурсгалт барилгын суурин дээр худалдаа, үйлчилгээний зориулалттай олон давхар барилга барьж байна. Энэ хэрээр хотын түүхэн дүр төрх, архитектурын ерөнхий хэв маяг алдагдаж, нийтийн гэсэн орон зай хумигдаж байна. Мөн энэ нь хотын төв хэсгийн түгжрэл, төвлөрөлд ч үлэмж нөлөөлж, иргэдийн амьдралын чанар алдагдахад хүргэж буй. Тиймээс дэлхийн бусад орны жишгээр хотын төвдөө барилгын өндрийг хязгаарласан хуультай болж, хотоо, нийтийн эзэмшлийн орон зайгаа хамгаалцгаая.