Алтайн Урианхай ястан нь Баян-Өлгий аймгийн уугуул, олон зуун жилийн түүх, өв соёлтой Монгол Улсын үндсэн ястаны нэг юм. 2026 оны байдлаар бүс нутгийн хүн амын бүтэц, сонгуулийн тогтолцооны онцлогоос шалтгаалан Урианхай иргэд уугуул нутагтаа цөөнх болж өөрсдийн улс төрийн төлөөлөл дуу хоолой, эрх үүрэг, аж амьдралаа хамгаалах төлөөний хүнээ Монгол Улсын Их хуралд гаргаж чадахгүй байгаагаас уугуул нутгаа орхих хүртэл асуудал гарч байсан байна. Казак ястан зохилсон тус аймагт МУ-ын сонгуулийн системээр өрсөлдөж Урианхай ястаны улс төрийн төлөөлөл гишүүн болох ямарч боломжгүй бөгөөд давашгүй зүйл байгаа тул сонгуулийн тухай хуулийн болон жагсаалтаар УИХ-д орж ирэх гишүүдийн тоонд уугуул урианхай ястаныг нутгийн зөвлөлөөс сонгуулийн зарчмаар нэгээс доошгүй хүнийг нугтийн иргэдийн төлөөлөгч нарын дундаас сонгуулийн зарчмаар сонгож УИХ-д улс төрийн төлөөлөл оруулж ирэх шаардлагатай байгааг цаг үеийн байдал шаардсаар байгаа юм.
Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс суурилуулсан гэрэлтүүлгийг хэт өндөр хүчин чадалтай зориулалтын бус гэрлээр солиж бусдын амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлж байгаа асуудлыг шийдэх зорилготой.
Мөргөлдсөн осол аварт орсон техникийн бүрэн бус автомашиныг улсын хилээр оруулхыг хориглох, орж ирж буй машин техникийн экспортын өмнөх үзлэгт оруулж мэдээллийг ил тод болгох. түгжрэл утаа болон иргэд амь нас эд хөрөнгөөр их хохирч байна. гааль дээр мэдээлэл сольж авилгалын үндэс сүлжээ болоод удаж байна.
Бүх нийтээр амрах өдрийг зуны цагт наадмаар 10-хоног өвлийн цагт сар шинээр 10 хоног амрах.
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан, заавал биелэгдэх эрх зүйн акт юм. Гэвч одоогийн хуулийн зохицуулалтаар тодорхой тохиолдолд 2, 4 жилийн хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй байх боломжтой байна. Ингэснээр шүүхээр эрхээ хамгаалуулсан иргэн, хуулийн этгээд бодитоор эрхээ эдэлж чадахгүй, шүүхийн шийдвэр цаасан дээр үлдэх эрсдэл үүсдэг. Тиймээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хугацааны хязгаарлалтыг эргэн харж, төлбөр авагчийн эрхийг хамгаалах, шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх зарчмыг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Хууль санаачлагчилж баталж байгаа УИХ-ийн гишүүдийг нэр дэвшүүлэхдээ хуулийн ӨНДӨР мэдлэгтэй эсэхийг шалгаж, Төрийн албаны шалгалт авч Босго оноог өндөр тогтоож тэнцсэн тохиолдолд ковот олгож, сонгуульд оролцох эрхийг өгөх. Төрийн албаны шалгалтыг шудрага явуулахын тулд хөндлөнгийн хяналтыг сайжруулах.
УИХ-ын гишүүн Алтангэрэл-н санаачилсан "Хууль бус хөрөнгийг тухай" хуулийг хэлэлцүүлэхийг дэмжих тухай.
Монгол Улсын иргэн бүр оршин суугаа газрын бүртгэлээс үл хамааран нийслэл Улаанбаатар хотод автомашинаа улсын бүртгэлд бүртгүүлж, УБ улсын дугаар авах эрхтэй байх ёстой. Одоогийн байдлаар автомашины үйлдвэрлэсэн он, өмнөх бүртгэлийн байдал зэрэг шалгуураар УБ дугаар олгохыг хязгаарлаж байгаа нь иргэдийн тэгш эрх, өмчлөх эрх, чөлөөтэй зорчих эрхэд сөргөөр нөлөөлж байна. Иймд өмнөх журмыг сэргээж, Монгол Улсын иргэд Улаанбаатар хотын улсын дугаарыг хэвийн авах боломжийг бүрдүүлэхийг хүсэж байна.
Тээврийн хэрэгслийн дуу чимээний бохирдлыг зохицуулах шаардлагатай байна. Дэлхийн ихэнх орон тээврийн хэрэгсэл, мотоциклын дуу чимээг ~80 дБ (гэрийн угаалгын машин ажиллах түвшний чимээ) гэж хязгаарладаг. Харин манай улсад MNS 4599:2026 стандартаар мотоциклд 105 дБ (модны хөрөө рам ажиллах түвшний чимээ) зөвшөөрдөг. Энэ нь бид бусад орноос 7 дахин, ДЭМБ-ын 55 дБ зөвлөмжөөс 32 дахин чанга чимээтэй орчинд амьдарч байна гэсэн үг. Ийм нөхцөлд бүх насны иргэдийн сонсгол, зүрх судасны эрүүл мэнд, нойр, бүтээмж, сэтгэцэд шууд хохирол учирч байна. Иймд MNS 4599:2026-ын 5.2.4-т нэмэлт өөрчлөлт оруулж стандартыг олон улсын жишигт хүргэх, Зөрчлийн тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд дуу чимээний бохирдлын талаар тодорхой заалтууд оруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, "Дуу чимээний бохирдлоос хамгаалах тухай хууль" шаардлагатай байна.
Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үеэр нэр дэвшигчид сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тодорхой амлалт өгдөг. Сонгогчид эдгээр амлалт, зорилго, бодлогыг нь үнэлэн итгэл үзүүлж сонголтоо хийдэг. Гэвч сонгууль дууссаны дараа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол, хараат бус хяналт тавих эрх зүйн механизм хангалтгүй байдаг. Үүний улмаас зарим гишүүн амлалтаа биелүүлэх талаар хангалттай ажиллахгүй, эсвэл хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод тайлагнахгүй байх тохиолдол гардаг. Энэ нь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бодит үүрэг гэхээсээ илүү сурталчилгааны хэрэгсэл мэт харагдуулах эрсдэлийг бий болгодог. Иймээс сонгогдсон гишүүдийг мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ тогтмол тайлагнадаг, хэрэгжилтэд нь хараат бус үнэлгээ хийдэг, иргэд мэдээлэлтэйгээр хяналт тавих боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛОН ИНОВАЦИ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНД ХҮРГҮҮЛЭХ НИЙТИЙН ӨРГӨДӨЛ Өргөдлийн гарчиг: Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, заналхийлэл, цахим дарамт (Cyber-stalking) үүсгэсэн олон улсын бүлэглэсэн гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж, эрх зүйн зохицуулалтыг яаралтай сайжруулах тухай Үндэслэл:Өнөөдөр Монгол Улсын цахим орчинд иргэдийн, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын амьд явах эрх, халдашгүй чөлөөтэй байх, нэр төр, алдар хүндээ хамгаалуулах Үндсэн хуулийн бодит эрхүүд ноцтой зөрчигдөж байна. Гадаад улсын иргэд дотоодын этгээдүүдтэй бүлэглэн, сошиал платформоор (Facebook, Instagram) зохион байгуулалттай, системтэй цахим дарамт (Cyber-stalking) үзүүлж, иргэдийг амь нас, эрүүл мэндээр нь хохироох, амиа хорлох бодит эрсдэлд хүргэх тохиолдол тасралтгүй гарсаар байна.
Монгол Улсад оршуулгын асуудлыг зохицуулсан бие даасан хууль өнөөдрийг хүртэл байхгүй бөгөөд зөвхөн салангид хууль, дүрэм, журамд тулгуурлан зохицуулж байна. Үүний улмаас оршуулгын газрын байршил, газар ашиглалт, байгаль орчны хамгаалалт, нийтийн эрүүл ахуй, шарил чандарлах болон газарт оршуулах үйл ажиллагаа, оршуулгын газрын менежмент, хуучин оршуулгын газрыг цэгцлэх зэрэг асуудалд эрх зүйн тодорхой зохицуулалт дутагдаж байна. Иймээс оршуулгын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн бодлого, стандарттай болгож, иргэдийн эрхийг хамгаалах, газар ашиглалтыг зөв зохион байгуулах, байгаль орчин, соёлын өв, шашин шүтэх эрхийг тэнцвэртэй хангах зорилгоор "Оршуулгын тухай хууль" боловсруулж батлахыг хүсэж байна.