Эрүүл мэндийн үйлчилгээнд нэмэх нь, “Хүн” өвдсөн бол, “тэр дундаа төлбөрийн чадваргүй” бүхий л иргэдэд “туслах” ба, “Ямар ч” үед ямар ч хүн асуудалгүй “төлбөр ба эм” яана аа гэхгүй болгох, “болгоход” оршино. Үүнд: “Монгол улсын бүх иргэд” харъяалал харгалзахгүй “шууд” авдаг байна, “Нэгдсэн” 2-3 сангаар дамжууллан шууд, “өөрөө ч” шууд биш ч “Эмнэлгийн” дансанд “шууд” ордог, Өвчтөн “мөнгө” төлөхгүй-гаргахгүй байх юм /оршино/
Гадны хандив, тусламжаар ирсэн, бүтсэн хөрөнгө бараанд УИХ-ын гишүүн, яам, агентлагийн дарга нар нэрээ хавчуулах, оролцоогоо дөвийлгөх үзэгдэл газар аваад өгсөн талдаа ч эвгүй сэтгэгдэл төрүүлж, ард түмний ч дургүйцлийг хүргэж байна. Үүнийг журамлаад болиулъя.
Ипотекийн 6%-н зээлийн оочир дараалал ихэссэн ба иргэд авах боломжгүй болоод байна. Нэгэнт байгаа эх үүсвэрийг хурдан эргэлдүүлмээр байна. Банк ажилтнууддаа өгч МИК-д худалдахгүй барьж эх үүсвэрийг гацаах эсвэл ашиг орлого ихтэй хүмүүстэй хамтын ажиллагааны хүрээнд олгоод байна уу. Банкан дээр зээл олгосон бол тодорхой хугацаа зааж шууд худалдаж дараагийн хүнд зээл олгох боломжийг бүрдүүлмээр байна.
Хэвлэл мэдээлэлийн байгууллагатай хаалтын гэрээ байгуулахыг хориглох тухай
Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг бодитойгоор дэмжих, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэх, хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд шаардагдах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дөрөв буюу түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн ажил эрхэлж, хөдөлмөрийн орлого олж байгаа эцэг, эхийн хувь хүний орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна.
Иргэдийн амьдрал, эдийн засагт эерэг нөлөөтэй хууль эрх зүйн орчинтой болох.
1995 оны хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулийн 16.1-д "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг ... 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно" гэж заасан. Иргэнийг нийт 60 хоног хүлээлгэдэг энэ заалт нь цахимжсан өнөө үед дэндүү урт, хүнд сурталтайд тооцогдож байгаа бөгөөд Хуулийн шинэчилсэн найруулгаар дараах байдлаар өөрчлөх санал гаргаж байна. :Үндсэн хугацааг багасгах: Энгийн болон цахим өргөдлийг ажлын 7-15 хоногт (эсвэл хуанлийн 14 хоногт) багтаан шийдвэрлэдэг болох. Сунгалтыг 14 хоног болгох: Хэрэв нэмэлт шалгалт, газар дээр нь очих ажиллагаа шаардлагатай бол сунгах хугацааны таазыг хуучин шиг 30 хоног биш, максимум 14 хоногоор хязгаарлах. 2. Хугацааг ийнхүү багасгахад гарах дараах давуу талууд гарна Төрийн албаны хариуцлага нэмэгдэнэ: Төрийн албан хаагчид асуудлыг "хойш нь тавих" боломжгүй болж, цаг хугацаандаа шахагдаж ажиллана.Цахим системийн давуу тал ашиглагдана:
Ослын 60-70% гарцаар гарч байхдаа осол аваарт орж бна бид гүүрэн нүхэн гарцаа маш яааралтай шийдэх хэрэгтэй бродиур солиж байхаар гүүрэн гарц хэдэн 100г хийх төсөв цацлаа одоо болиулах цаг болсон бид эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж өг гэж 1 гишүүны санал хэрэгтэй гэж сонгож 126 болгоод байхад яаагад өдийг болтол хэнч ийм юм ярихгүй бна одоо шийдүүлэх цаг болсон хүүхэд төрүүл улс мөнгө өгий гэсэн хэрнээ хамгаалах талд бодит юу хийсэн гэж вэ устгаж бна алж бна
Иргэдийн зээлийн муу болон хар түүх нь өр төлбөрөө бүрэн барагдуулсан ч олон жилийн турш хадгалагдаж, санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж байна. Энэ нь иргэдийн эдийн засгийн идэвх, бизнес эрхлэлт, орон сууц болон хэрэглээний санхүүжилт авах боломжид сөргөөр нөлөөлж байгаа тул зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, муу зээлийн мэдээллийг шинэчлэх эрх зүйн зохицуулалтыг судлах, санал боловсруулах ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна.
Миний бие нь 2022 онд байр захиалж хохирсон билээ . 2022 оны 10 сараас хойш шаталсан шүүхээр явж байгаа . Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод 2 жил боллоо авсан арга хэмжээ хохирол барагдуулаагүй эрэн сурвалжлах ажилгаа хийсэн ч олдохгүй байна, олсонч нэр дээр нь ямарч хөрөнгө алга , удахгүй өгнө , хөдөө ажилж байгаа гэх мэт хариу соссоор өнөөдрийг хүрсэн байна. Ийм над шиг хохирсон иргэд нэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажилгааны явцыг хурдасгах иргэдийг хохиролгүй болгох арга хэмжээ хуулийн цохицуулалт зэргийг дахин шалгаж арга хэмжээ авж өгнө үү
Дугаарын хязгаарлалтыг зогсоож Метро болон хөнгөн галт тэргийн ажлыг эхлүүлэе.
Е Mongolia дээр орж ирээгүй торгууль смарткар апп дээр эхэлж харагдаж байна. Тэгээд төлөх гэхээр 10000 торгууль 12000 болж төлөх хэрэг болж байна. Уг нь төрийн нэртэй E Mongolia оор төлбөл 10000 аар л төлнө. Энэ асуудлыг шалгуулж болиулах хэрэгтэй. Хэн нэгний хувийн бизнес байх гэж харж байна.