Тамхины эсрэг хуульд нийтийн эзэмшлийн талбайд тамхи татахыг хориглох тухай байдаг бөгөөд гэрийнхээ тагтанд бусдын цонхны гадна гарч тамхи татаж буслыг хордуулж байгаа явдал нь хувийн өмч нэрийн дор дам тамхидалтыг нэмэгдүүлж байна
Нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалтын орлогоос үл хамааран адил тэгш 5 хувь болгох
Иргэн даатгалын мөнгийг төлж байхад Аж ахуйн нэгж буюу ББСБ ийн нэр дээр байгаа нэрийдлээр иргэнд очих даатгалын нөхөн олговороос 10% суутгахгүй байх
Гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр (эхнэр)-т баригдсан нотлогдсон, гэр бүл салалтанд шууд нөлөөлсөн, сэгтэл санааны хохьрол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн шийтгэл (5'000'000₮-10'000'000₮) цаашлаад тодорхой хугацаатай бривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болгох.
2025 онд өршөөлийн хууль гаргах санамсаргүй байдлаар, хэрэгт гүтгэгдсэн аавын хүүхдүүд олон байгаа. Анх удаа хэрэг үйлдсэн залуустаа нэг удаа итгэл найдвар өгөх хэрэгтэй байх.
16 насанд иргэнээр бүртгэж иргэний үнэмлэх олгодог 18 насанд хууль эрх зүйн үндэслэл үүсэж жолооны үнэмлэх, хүүхэдтэй болох гэр бүл болох гэх мэт эрх үүсдэг 21 насанд согтууруулах ундаа хэрэглэх, цэнгээний газар орох эрх үүсдэг Энэ насны хязгааруудыг тодорхой болгох.
Батчулуун эмч шиг "асуудалд" орсон эмч нараа суллах өршөөлийн хууль D Parliament дээр санаачилж байна. Дэмжиж саналаа өгнө үү.
Хувь хүний цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10% биш 1% болгож бууруулах, иргэн баян бол улс хөгжинө!
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураныг хайх, туршилтаар олборлох үйл ажиллагааны сөрөг үр дагавар нь тухайн бүс нутагт гамшгийн хэмжээнд хүрч, нөлөөллийн бүс нь эргэлдээх 6 сумын нутаг дэвсгэрийг хамарсан байна. Энэхүү гамшигт үр дагаварын талаар уг нутгийн иргэдээс, иргэдийн хөдөлгөөнүүдээс, ТББ-уудаас төрийн бүх шатны байгууллагуудад нотлох баримттайгаар мэдээлж байсан боловч удаа дараагийн Засгийн газрууд маань үл хэрэгсэж ирсэн байна.
Цахилгаан мотоцикл (Sur-Ron) жолооны үнэмлэх шаардах, улсын дугаартай болгох. Цахилгаан мотоцикл болон бусад өндөр хурдтай явах тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа учир зам тээврийн хуулиар нэмэлт зохицуулалт хийх дүрэм болон хууль санаачлах, явган хүний замаар явуулахгүй байх. Улсын дугааргүй учир хэн нэг хүнд хохирол учруулаад зугтаж байхгүй болох эрсдэлтэй учир улсын дугаартай болгох зэрэг ажлуудыг шат дараатай хийх. 16 нас хүрээгүй хүүхдүүдэд зөрж борлуулалхгүй байх, унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг хуулиар хязгаарлах.
Нийтийн орон сууцанд хэт дуу чимээ гаргах нь хөршүүдийн хооронд маргаан үүсгэж, зөрчилдөж, зарим тохиолдолд хүчирхийлэлд хүрэх нөхцөл байдал үүсч байгаа нь одоогийн байдлаар энэ асуудлыг зохицуулах хууль, стандарт дутагдаж байгааг харуулж байна. Хуулийн төсөлд шаардлагатай заалтууд: -Өдрийн цагаар хүлцэх дуу чимээний зөвшөөрөгдөх дээд хязгаарыг (дБ) тодорхой тогтоох, түүнийг хэмжих туршлагыг нэвтрүүлэх - Хүүхэд болон тэжээвэр амьтны зөрчилд асран хамгаалагчид хариуцлага ногдуулах - Хөршүүдийн гарын үсэг цуглуулж СӨХ-д албан ёсны гомдол гаргах, сануулга хуудас байршуулах - Хэдэн удаагийн сануулах арга хэмжээний дараа зөрчлийг арилгаагүй тохиолдолд шүүхэд хандах эрх үүсэх хуулийн зохицуулалт Хуульчилсан зохицуулалттай болсноор иргэд хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлэх боломжтой болж, хөршүүдийн хоорондын маргаан, зөрчил эрс багасах ач холбогдолтой тул та энэхүү санаачилгыг дэмжиж, гарын үсгээ зурна уу!
"Автотээврийн тухай хууль"-д 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17.1.5, 17.1.6, 17.1.7 заалтуудаар оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг хүчингүй болгож, НИТХ-ын 2024 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай" журмыг цуцлах. Түгжрэлийг бууруулах төсөл нэрийн дор тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг баталснаар, нийгэмд сөрөг үр дагавар үүсч, улсын дугаарын үнийн зохимол хөөрөгдөл бий болсон. Мөн "Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай" НЗД-ын захирамж нь ард иргэдийг автомашинаа сайжруулах, солих боломжийг үгүй хийж, Монгол улсын Үндсэн хуулийн 14.2 "Хүнийг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно" заалтыг зөрчсөн үйлдэл юм.