Хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжийн банк болон банк бусын зээлийг хүүхэд 3 нас хүртэл нь нь хойшлуулах эсхүл хүү төлөх журмаар хугацаа сунгах боломжтой болгох. Монголд зээлгүй хүн байхгүй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй үед санхүүгийн дарамтнаас чөлөөлж, үр хүүхдээ тайван өсгөх боломжоор хангах
2012 оноос хойш сонгуульд ашиглаж буй программ хангамж нь нууц, хаалттай "Хар машин"-ыг бүрмөсөн халж, иргэд саналаа өөрийн нүдээр шалгаж баталгаажуулдаг 100% ил тод, нээлттэй эх код (Open-source) бүхий орчин үеийн технологид шилжихийг УИХ-аас шаардсан өргөдөл. Бидний санал "хар хайрцаг"-т нууцлагдах ёсгүй.
НӨАТ-ын татварыг 1% болгож бууруулах.
Үндэсний бахархалт идлэг шонхор шувууг "соёлын зориулалт" нэрээр гадаадад гаргах, орон нутагт хяналтгүй, тодорхойгүй тоо ширхэгээр барьж байгааг бүрмөсөн хориглох шаардлагатай байна. Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулж, жил бүр олгодог барих квотыг тэг (0) болгож, байгаль эхэд нь зэрлэгээр нь үлдээх нийтийн өргөдөл.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 65.5-д "Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө" гэж заасан нь сонгуулийн өдөр томилолттой, ажиллаж, суралцаж буй эсвэл түр оршин сууж байгаа олон мянган иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж байна. Иргэд заавал харьяа аймаг, дүүрэг рүүгээ очиж санал өгөх шаардлагатай болдог нь санхүү болон цаг хугацааны хүндрэл үүсгэж, залуучуудын сонгуулийн оролцоо, ирц буурахад сөргөөр нөлөөлдөг. Иймд "E-Mongolia" болон дижитал бүртгэлийн сүлжээг ашиглан сонгогч сонгуулийн өдөр Монгол Улсын аль ч газарт байсан өөрт ойр байрлах хэсгийн хороонд биечлэн очиж саналаа өгдөг орчныг хуульчлах шаардлагатай байна. Энэ нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ирцийг нэмэгдүүлнэ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэт барилгажилт, төвлөрлөөс үүдэлтэй тулгамдсан олон асуудал нүүрлээд буй. Сүүлийн жилүүдэд дахин төлөвлөлтөд хамруулах, засвар шинэчлэл хийх нэрээр хотын аль үнэ цэнтэй, ашигтай байршил, нийтийн эзэмшлийн хэсэг, түүхэн, дурсгалт барилгын суурин дээр худалдаа, үйлчилгээний зориулалттай олон давхар барилга барьж байна. Энэ хэрээр хотын түүхэн дүр төрх, архитектурын ерөнхий хэв маяг алдагдаж, нийтийн гэсэн орон зай хумигдаж байна. Мөн энэ нь хотын төв хэсгийн түгжрэл, төвлөрөлд ч үлэмж нөлөөлж, иргэдийн амьдралын чанар алдагдахад хүргэж буй. Тиймээс дэлхийн бусад орны жишгээр хотын төвдөө барилгын өндрийг хязгаарласан хуультай болж, хотоо, нийтийн эзэмшлийн орон зайгаа хамгаалцгаая.
Бид, Монгол Улсын иргэд, Монгол орны биологийн олон янз байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор шонхор шувуу барих квот тогтоодог Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, цаашид ийм зөвшөөрөл олгохгүй байх асуудлыг судалж шийдвэрлэхийг хүсэж энэхүү нийтийн өргөдлийг гаргаж байна.
Эх, хүүхдийн эрүүл мэнд ба Нийгмийн хамгаалал: Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олон улсын түвшинд хүргэх шаардлага Манай улсад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хугацааг 120 хоног буюу ердөө 4 сар (ажлын өдрөөр шилжүүлбэл ~16 долоо хоног)-оор тогтоон олгож байна. Гэвч энэхүү хугацаа нь өнөөгийн олон улсын чиг хандлага, ялангуяа хөгжингүй болон бодлогоороо хүн ам зүйгээ дэмждэг орнуудын жишигтэй харьцуулахад ихээхэн хоцрогдож, хангалтгүй байгаа юм.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 202 км урттай, олон улсын болон бүс нутгийн транзит тээврийн А0401 авто зам дээр суурилуулсан 32 гаруй стандартын бус, механик хурд сааруулагчдыг (хурдны овоолго) яаралтай буулгах; Улмаар үндэсний эдийн засаг, иргэдийн халаасанд учруулж буй үлэмж хэмжээний хохирлыг зогсоож, олон улсын жишгийн дагуу ухаалаг "Дундаж хурд хэмжигч камер"-ын системээр солихыг Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох төрийн байгууллагуудаас шаардаж байна.
Тэтгэвэр авагч эхнэр, нөхрийн нэг нь нас барвал тэтгэврийн 20 хувийг ханийнх нь тэтгэвэрт нэмж олгох буюу хуулийн хэрэгжилт нь 2024 оны 1 сарны 1 нээс хойш нас барсан хүний ар гэрт гэсэн заалт өндөр настангуудаа ялгаварлаж байгаа нь үндсэн хуулинд нас хүйсээр нь ялгаварлаж үл болно гэсэн заалтыг зөрчиж байгаа тул цуцлаж хугацаа заахгүй байх өвлөн авах хувийг нь өсгөх.
ЕБС -ийн хичээл эхлэх "9 дүгээр сарын 1" гэж хөдлөшгүй тогтсон хугацааг Монгол орны цаг уурын онцлогт тохируулж өөрчлөх нь зун намрын дэлгэр цагт хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас суутгах. Төлсөн нийгмийн даатгалын шимтгэл тухайн иргэний нэрийн дансанд шууд орж хуримтлагддаг болох