Төрийн албан хаагчид төрийн дээд ,дунд ,доод шат ялгаагүй авилга албан тушхалын гэмт хэрэг хийсэн ч ялгүй үлдэж татвар төлөгчид болон улсыг маш их хэмжээгээр хохироож байна. Төрдөө үнэнчээр ажилладаг албан хаагч гэж байхгүй боллоо их хэмээний авилга авсаг ч 40сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь энэ төрлийн гэмт хэргийг улам дэвэргэж өөгшүүлж байна
Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа 20 орчим жил үргэлжилж байна. Энэ хугацаанд газрын тос олборлох, цооног өрөмдөх, тоног төхөөрөмж ажиллуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанаас их хэмжээний хаягдал үүссэн. Харин эдгээр хаягдлыг хаана, хэрхэн хадгалж, тээвэрлэж, устгаж, булж, устгалд оруулж ирсэн нь өнөөдөр иргэдэд бүрэн тодорхой биш байна. Ялангуяа газрын тос, тосорхог материал, өрөмдлөгийн шавар болон шингэн, химийн бодисын үлдэгдэл, бохир ус, ашигласан шүүлтүүр, тосны сав, тоног төхөөрөмжийн хаягдал зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр устгасан, дахин боловсруулсан эсэх нь эргэлзээтэй байна. Олон жилийн өмнө үүссэн хаягдлыг өнөөдөр зөвхөн бичиг баримтаар шалгаад орхих бус, газар дээр нь очиж, бодитоор хаана юу болсон бэ гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
Ажилтны ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлтийг бууруулах. Цалингын доод хэмжээ нэмэгдсэнээр ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлт нэмэгдэнэ.
Монгол Улсын иргэд богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллага болон цахим аппликейшнээр зээл авах нь нэмэгдэж байна. Гэвч өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, үйлчилгээний төлбөр, богино хугацаатай төлөлтийн нөхцөл зэрэг нь иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, нэг зээлийг нөгөө зээлээр төлөх, олон жижиг зээлд давхар орох эрсдэлийг бий болгож байна. Иймд иргэдийн эрх ашгийг хамгаалах, зээлийн бодит өртгийг бууруулах, зээлдэгчийг үндсэн өрөө бодитоор төлж дуусгах боломжтой болгох зорилгоор дараах саналыг холбогдох хууль, журамд тусган хэрэгжүүлэхийг хүсэж байна. 1. ББСБ болон цахим зээлийн хүүгийн дээд хэмжээг үе шаттайгаар бууруулах Хэрэгцээ: Богино хугацааны зээлд хүү, шимтгэл өндөр тогтоогдсон тохиолдолд зээлдэгчийн төлөх нийт дүн үндсэн зээлийн хэмжээнээс үлэмж нэмэгдэж, өрийн дарамт үүсдэг.
Улаанбаатарт хоёр орон сууцыг үл хөдлөхийн татвараас чөлөөлдөг атлаа хувийн хэрэгцээний ганц гараашнаас татвар авдаг. Хувийн хэрэгцээний нэг гарааш, авто зогсоолыг татвараас чөлөөлөх үндэслэл: * ❄️ Хүйтэн орны хэрэгцээ. Автомашинаа хөлдөх, гэмтэхээс хамгаалах зориулалттай. * 👨👩👧👦 Өрхийн хэрэглээ. Өөрийн машинаа байрлуулдаг гарааш нь түрээс, бизнесийн орлого олох зориулалтгүй. * 🚶 Нийтийн эрх ашиг. Гудамж, орц гарц, явган хүний замыг машин хааж зогсохыг багасгахад тустай. * ⚖️ Татварын бодлогын уялдаа. Хоёр орон сууцыг чөлөөлж байгаа бол өрхийн хэрэгцээний нэг гараашийг чөлөөлөх үндэслэлтэй. 📌 Иймд иргэний өмчлөлийн, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг нэг гарааш эсхүл нэг автомашины зогсоолыг үл хөдлөхийн татвараас чөлөөлөх нэмэлтийг хуульд оруулах санал гаргаж байна.
Орон даяар хавтгайрсан намчирхал, талцлыг саармагжуулж, аж ахуйн удирдлагын хувьд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг улс төрийн намаас хараат бусаар хөгжүүлэн бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг залгамжтай, тогтвортой болгох, улс төрийн намуудыг асар их зардалтай, коммунист маягийн нүсэр бүтцээс нь ангижруулж, бодлогын намууд болгон төлөвшүүлэх, сум, дүүргийн боловсон хүчний хөгжил, тогтвор суурьшлыг баталгаажуулах, сонгогчдын гишүүнчлэлдээ баригдсан бус, эрх чөлөөт сонголтыг дэмжих, үндэсний эв нэгдлийг хангах, ардчиллыг бэхжүүлэхэд хуулийн зорилго оршино.
Үл хөдлөх, орон сууц захиалгын гэрээгээр иргэн урьдчилан төлбөрөө төлсөн боловч барилгын ажил хугацаандаа дуусаагүй, ашиглалтад ороогүй, өмчлөх эрх шилжээгүй тохиолдол гарч байна. Ийм нөхцөлд иргэн гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдийн эсрэг эрхээ хамгаалуулах шаардлагатай хэвээр байхад зөвхөн хугацаа өнгөрсөн үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох эрсдэлтэй. Гэвч үл хөдлөх, орон сууцны захиалгын гэрээний хувьд гэрээний үүрэг бодитоор биелсэн эсэх, өөрөөр хэлбэл орон сууц ашиглалтад орж, өмчлөх эрх иргэнд шилжсэн эсэх нь чухал юм. Иймээс үүрэг биелээгүй байхад хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгож, иргэний эрхийг хязгаарлахгүй байх тусгай зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна.
Ёс уламжлалаар бол Цагаан сарын "Битүүний өдөр" буюу билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр болох шинийн 30 нь Цагаан сарын бэлтгэл ажлыг хийхээс гадна тодорхой ёс заншлыг үйлддэг онцлогтой. Тиймээс Цагаан сар бол монгол түмний өв соёл болох юм. Энэ утгаар уг баярыг өргөн дэлгэр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, ингэхдээ өнөө үед уламжлагдан ирсэн соёл, зан үйл, бэлгэдэл зэргийг бүрэн гүйцэд хугацаанд нь амжуулах учиртай. Энэ бүхнээс товчхон дүгнэхэд Битүүн нь Цагаан сарын баярын зан заншил уламжлалын чухал хэсэг юм. Гэвч бодит байдал дээр Битүүн нь ажлын өдөр байдаг тул Цагаан сарын баярын бэлтгэл хангахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг. Иймд энэ байдлыг харгалзан Битүүний өдрийг амралтын өдөр болгох тухай хуулийг энэ ондоо багтаан батлах санал санаачлагыг гаргаж байна. Энэхүү нийтийн тусын тулд нийтийн ашиг сонирхлын үүднээс гаргасан өргөдлийг дэмжиж өгөхийг Та бүхэнд уриалж байна.
- Татварын хувь хэмжээг бууруулах, 1% болгох
50 мянган төгрөгийн цалинтай ээж гэж хаана ч байх ёсгүй. 50 мянган төгрөгөөр үнэндээ хүүхдийнхээ сарын хэрэглээний памперсыг ч авч хүрэхгүй. Ганц сүү ч авч хүрэхгүй. Нэмэлтээр өгдөг сүү одоо хэдэн төгрөгийн үнэтэй байгаа билээ? Хамгийн доод талын үнэ нь 70К гэдэг. 30 ширхэгтэй пампер л гэхэд 40 хэдэн мянгатай байгаа шүү дээ. Өдөрт хүүхэд 3-аас 4 5 памперс хэрэглэнэ. Тэгээд 30 ширхэгтэй памперс 10 ч хонохгүй дуусна аа даа. 500 мянга болгох юм бол ядаж л сарынхаа хэрэглээг авна. Хүүхдийнхээ сүүг Памперсыг. Тийм болохоор 500 мянган төгрөг болгох гэж. Ээжүүдийг баярлуулах хэрэгтэй. Хөөрхий муу 50 мянган төгрөг нь 10 хоног ч хэрэглэж хүрэхгүй памперс аваад л байхгүй.
Согтуугаар жолоо барих нь санамсаргүй алдаа биш, хүн өөрөө ухамсартайгаар сонгодог үйлдэл юм. Гэвч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр согтуугаар жолоо барьж хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан хэргийг болгоомжгүй гэмт хэрэгт тооцож, согтуурсан байдлыг зөвхөн зүйчлэх шинж болгон авч үздэг. Хохирол учруулаагүй тохиолдолд жолоодох эрхийг ердөө нэг жилээр хасдаг нь дахин зөрчил үйлдэхээс сэргийлэх хүчгүй байна. Согтуурсан үедээ жолооны ард суух үйлдэл өөрөө санаатай, харин үр дагавар нь болгоомжгүй байдлаар илэрдэг тул энэ нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан "гэм буруугийн холимог хэлбэр"-т нийцнэ. Иймд уг үйлдлийг бие даасан хүнд гэмт хэрэгт тооцож, хохирол учраагүй тохиолдолд ч жолоодох эрхийг арван хоёр жилээр хасдаг болгохыг шаардаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Гэвч төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нийтийн хөрөнгөөр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, нөлөөлөгч, иргэдтэй шүүмжлэл гаргахгүй байх, сөрөг мэдээлэл нуун дарагдуулах нөхцөлтэй “хаалтын гэрээ” байгуулах эрсдэлтэй. Энэ нь хараат бус мэдээлэл, олон нийтийн хяналтад сөргөөр нөлөөлнө. Иймд УИХ-аас холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж: 1. Нийтийн хөрөнгөөр шүүмжлэлийг хязгаарлах, мэдээлэл нуун дарагдуулах, далд нөлөөлөл үзүүлэх гэрээ байгуулах, төлбөр олгохыг хориглох; 2. Мэдээлэл, сурталчилгааны гэрээний талууд, үнэ, зорилго, гүйцэтгэлийг ил тод болгох; 3. Төлбөртэй контентыг тэмдэглэх; 4. Зөрчилд хариуцлага тогтоохыг хүсэж байна. Төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, гамшгийн сэрэмжлүүлэг зэрэг хууль ёсны мэдээлэл түгээхийг хоригт хамааруулахгүй.