
Нийслэл Улаанбаатар хотод хүчин төгөлдөр хэрэгжиж буй бүх төрлийн дугаарын хязгаарлалтыг зогсоох


Оном сангийн үүсгэл санаачилгаар 2016-2020, 2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хѳтѳлбѳрт Элэг бүтэн Монгол үндэсний хѳтѳлбѳр суусан билээ. Тус хөтөлбөрийн үндсэн суурь болох Оном сангийн Эрдэмтдийн багийн 2013 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад 150 мянган хүн хепатитын В/Д вирүсийн хавсарсан халдвартай байгаа нь тогтоогдсон билээ. Хепатитын В/Д вирүсийн хавсарсан халдвар нь хүний элэгний үрэвслүүд дотроос хамгийн хүнд хэлбэр төдийгүй элэгний хатуурал, хорт хавдарт маш хурдацтай хүргэдэг нэн аюултай ѳвчин юм. Харамсалтай нь хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээ маш өндөр өртөгтэй байгаагаас ихэнх өвчтөнд эмчилгээ хийгдэхгүй байсаар элэгний хатуурал, хорт хавдартай болон хүндэрч хорвоог орхисоор байна. Иймээс уг өвчний эсрэг цогц арга хэмжээг Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳрийн хүрээнд эрчимжүүлэхийг шаардаж энэхүү нийтийн өргөдлийг эхлүүлж байна.


Цахилгаан түгээх станц барих 2024 онд ажлыг эхлүүлэх тухай.


1.Авлига албан тушаалын хэрэг буурахгүй байнга өсөж буй учир энэ байгууллагын салбахыг аймаг бүрт биш гэхэд баруун, зүүн, төв, говийн гэх мэт бүсчлэлээр байгуулж орон тоо, цалингийн санг нэмж шийдвэрлэх. 2. Монгол Улсад чөлөөт зах зээлийн бус хуйвалдааны болон монополь зах зээл тогтож ард иргэд улсыг хохироож буй учир ШӨХТГазрын салбарыг аймаг бүрт байгуулах боломжгүй бол бүсчлэн байгуулж орон тоо, цалингийн санг шийдвэрлэж замбараагүй инфляц, үгсэн хуйвалдаж үнэ нэмдэгийг таслан зогсоох. Мөн хуулиар тус байгууллагын эрх, үүргийг нэмж олон улсын жишигээр ажиллах боломжтой болгох


2019-2023 оны улсын төсвийн гүйцэтгэлд олон нийтийн хяналт тавих


ачилт хийгдсэн орлогоор гадаадын улс орнуудын жишигт нийцсэн дулаан олон давхар зогсоол байгуулах боломжтой


2018-2023 оны хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэд шинэ хуулийн дагуу 5 жилээр тооцуулахад үүсэх зөрүүг нөхөж олгуулах/


Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгч нар сүүлийн үед "намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ?" гэсэн үзлээр мөнгө, эрх мэдэл, танил талтай хүмүүст үйлчилж, тэдний эрх ашгийг хууль бусаар хамгаалж буй нь нууц биш юм. Хууль тогтоогч нар яагаад хэргийн оролцогчоор ергедел мэдээлэл гаргагчийг тодорхойлоогүйгээс шүүгчид холбогдуулан үүссэн сахилгын хэрэг үнэн зөв, шударгаар, хуулийн хүрээнд шийдвэрлэгдэхгүй байна." Иргэн хүн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй учраас шүүгч нарт иргэний хяналтаа хэрэгжүүлж, тэдний хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл мэдээлэл / ихэвчлэн гомдол гаргадаг/гаргадаг боловч түүнээс цааших ажиллагаа нууц явагдаж байгаа учраас шүүгч нарын зөрчилд тохирсон хариуцлага тооцохгүй байгаа юм. Ийм учраас шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгчид тавих иргэний хяналтыг бий болгохынтулд Сахилгын хэргийн оролцогчоор өргөдөл мэдээлэл гаргагчийг оролцуулж хуульчлахыг дэмжиж өгнө үү?


БНХАУ-д бага насны хүүхдүүд уушгины хатгалгаагаар биеийн байдал мууддаг өвчин гарсан тухай мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байна. Тус өвчний талаар эрдэмтэд судалгаа хийж байгаа бөгөөд цаашид ямар үр дагавар гарах нь тодорхойгүй байх тул Засгийн газраас тус нөхцөл байдалтай уялдуулан яаралтай холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.


Арван сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болно.


Утааг дахин шатааж ямарч утаа ялгаруулдаггүй Монгол инженерийн зохион бүтээж олон улсад зөвшөөрлөө авсан зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд яаралтай хэрэглүүлэх. Нийт 205,000 айлд 1,300,000 төгрөгөөр суурьлууллаа гэхэд нийт 266,5 тэрбум төгрөгөөр л утааг бүр мөсөн шийдчих юм байна. Хэдхэн ногоон автобус авах мөнгө шүү дээ. Үүндээр яаралтай ажлын хэсэг байгуулж, энэ өвлийг давах хэрэгтэй байна.


Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хэрэгцээт ашигт малтмал, газрын ховор элементийн олборлолтод суурилан Монгол Улсын нутаг дэвсгэрт хагас дамжуулагчийн үйлдвэрлэгч компанитай хамтран хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулах
