Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотой “Ерөнхийлөгчийн өршөөлийн хууль” батлагддаг нь бараг тодорхой асуудал болсон. Энэ удаа гэмт хэрэг үйлдэн ялаа эдэлж байгаа иргэдэд биш аль хэдийн ялаа эдэлж дуусаад тодорхой хугацаа өнгөрсөн бага залуудаа ирээдүйд ямар хор уршигтайг ухамсарлахгүй, анх удаа, хөнгөн ял үйлдэж emongolia-д “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх” лавлагаанд бүртгэгдсэн байгаа иргэдэд уучлал өршөөлөө үзүүлэн гадаадад сурч, ажиллах, тэтгэлэг авах, төрийн албанд ажиллах амьдрах боломж олгохыг хүссэн өргөдөл юм. 2023 он: Улсын хэмжээнд нийт 35,574 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 31,589 нь хөнгөн гэмт хэрэг байсан. 2024 он: Нийт 44,673 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 38,953 нь хөнгөн гэмт хэрэг байна. Энэ хөнгөн гэмт хэргүүд нь 1 жил хүртэл хорих ялтай эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарч байгаа бөгөөд ихэвчлэн найзтайгаа муудалцаж зодоон хийсэн, хүүхдүүд дэлгүүрээс хулгай хийсэн, машины жижиг осол гэх мэт хэргүүд байгаа юм.
Уг татвар бага байгаагаас хүмүүсийн хэрэглээ их болж жилд тамхи ариинаас болж нас барах хүний тоо их байна.
Энэхүү хуулийн төсөл нь: Бизнес эрхлэгчдийн хуримтлагдсан НӨАТ-ын өрийн дарамтыг бууруулах. Дампуурал, үйл ажиллагааны зогсолтыг багасгах Татварын баазыг урт хугацаанд тэлэх Сайн дурын (хүсэлтээр) оролцоонд суурилсан тул шударга байдлыг хангах онцлогтой. Мөн энэ нь бүрэн өр тэглэх биш харин нөхцөлтэй, нэг удаагийн зохицуулалт бөгөөд ирээдүйд хатуу сахилга баттай холбосон бодлого юм. "НӨАТЫН ӨРИЙГ НЭГ УДАА ЦЭГЛЭЕ" "ДАРАМТГҮЙ БИЗНЕС – ХАРИУЦЛАГАТАЙ ИРЭЭДҮЙ"
Татварын тогтолцоог зөвхөн 1 төрлийн 1-10 хувийн татвартай болгох.
Монголд зогсоол зогсох байгууламж хүртээмжгүй хүн амын төвлөрөл ихтэй хотын нөхцөлд,торгууль нь зүгээр л мөнгө олох шийдвэр. Иймд автомашины зогсоолоо бүрэн шийдчихээд дараа нь торгуулиа тавьмаар байна.
Монгол Улсад жил бүр 4,300 орчим хүн тамхины улмаас нас барж байгаа нь тамхины хэрэглээ ноцтой түвшинд хүрснийг харуулж байна. Тамхи хэт хямд, хүртээмжтэй байгаа нь татварын бодлого сул байгааг илтгэж, хэрэглээг бууруулахад хангалтгүй байна. Мөн цахилгаан тамхи болон шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг зохицуулаагүй нь хүүхэд, өсвөр үеийн дунд хэрэглээ огцом нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд олон улсын жишигт нийцүүлэн тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулж, бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг зохицуулах, татварыг нэмэгдүүлэх, амт оруулагчийг хориглох, дотоод орчинд хэрэглэхийг хязгаарлах, насанд хүрээгүй иргэдийг хамгаалах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
НӨАТ-ын босго 50 саяыг 2.5 тэрбум болгож өсгөх, иргэн баян бол улс хөгжинө!
Төрийн үйл ажиллагааг иргэдийн шууд хяналтад оруулж, авлигыг технологиор шийдье! Төрийн албаны хүнд суртал, хаалттай шийдвэр гаргалт, хяналтгүй төсвийг зогсоох цаг болсон. Энэхүү санаачилгаар төрийн байгууллагуудад дараах "Цахим стандарт"-ыг нэвтрүүлнэ:Шилэн хяналт: Улсын төсөв, тендер, замын ажлын явцыг иргэн бүр гар утаснаасаа "Real-time" хардаг болох. Одтой үнэлгээ: Төрийн үйлчилгээнд иргэд (1-5 од) үнэлгээ өгч, муу үнэлгээ авсан албан тушаалтанд систем автоматаар хариуцлага тооцох.Нээлттэй дата: Бүх шийдвэр, гэрээг 24 цагийн дотор нээлттэй санд байршуулж, мэдээллийг засах боломжгүй болгох. Хугацааны хяналт: Иргэний өргөдөлд хариу өгөх хугацаа хэтэрвэл хүний оролцоогүйгээр хариуцлага хүлээдэг механизмыг хуульчлах.Төр иргэнээсээ айдаг биш, иргэндээ тайлагнадаг болохын төлөө гарын үсгээ зурж дэмжээрэй!
Туул голын голдирол, татамд хурдны зам барих эрхийг олгосон Усны тухай хуулийн 22.2.1 дэх заалтыг залруулж, усны нөөцийг хамгаалсан онцгой хамгаалалтын бүсийн зохицуулалтыг эргэн сэргээх шаардлагатай байна.
Төрийн албан тушаалтнууд хамаарал бүхий этгээд, найз нөхдийнхөө компаниар дамжуулан мөнгө угаах болон хууль хяналтын байгууллагын ажилтнууд хэрэгтэн хаацайлж, далд байдлаар албан тушаал, мөнгө тохиролцох үйлдэлд оноох ялыг 5-аас 20 жил хүртэл чангатгах санал юм. Хуулийн цоорхойг хааж, хариуцлагыг гарцаагүй болгох замаар шударга ёсыг тогтоохыг шаардаж байна.
Нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа "Туулын хурдны зам" гэх төсөл нь хүрээлэн байгаа орчин, байгаль, Туул голын эко байдалд СӨРГӨӨР нөлөөлнө хэмээн олон нийтийн эсэргүүцэлтэй их байна.
Ахмадуудын амьжиргаа жилээс жилд дордож байгаа учир ахмадуудын тэтгэвэрийн хэмжээг шинэчлэн тогтоож амьжиргааг дэмжих