НӨАТ-н хуулийн энэ заалт нь ИРГЭД сүү, мах, гурил, хүнсний ногоог 6 болон 8-н нэрийн жижиг дэлгүүрээс хямд үнээр авах боломжийг хааж байна. Энэ заалт нь НОМИН, Е-МАРТ, Миний дэлгүүр, Оргил, Кэрифур гэх 5-н том сүлжээ дэлгүүрт давуу эрх олгож, жижиг дэлгүүрийг хаалгаа барихад нөлөөлж байгаа учраас ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНий зарчмыг шаардан хүчингүй болгож өгнө үү.
Багийн Засаг даргыг сонгох сонгуулийг боловсронгуй болгох талаар санал оруулж байна. 1. Багийн Засаг даргыг сонгох сонгуулийг ажлын өдөр биш амралтын өдөр явуулдаг байх, 2. Нэг дор олон хүнийг цуглуулан хаалга барьж түгжин, санал хураалтыг шийддэг биш, өглөө 9 цагаас оройн 18 цагийн хооронд санал хураалтыг явуулж иргэдийн санал өгөх боломжийг хангах, 3. Тухайн сонгуульд санал өгөх зорилгоор иргэд замбараагүй шилжилт хийж байна. Иймд тухайн сумын ИТХ-аас багийн даргын сонгууль явах тов зарласан өдрөөс эхлэн тухайн суманд шилжилт хөдөлгөөнийг зогсоодог байх зэрэг зохицуулалтийг хиймээр байна.
Монгол Улсын Үндсэн хууль, Нийтийн сонсголын тухай хууль, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд тулгуурлан Улаанбаатар хотын 2024, 2025, 2026 оны төсвийн хяналтын сонсгол хийх шаардлага үүсээд байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн төсөв эрчимтэй өсөж, 2016–2018 онд 1.1 их наяд төгрөг байсан бол 2024 онд 3.7 их наяд, 2025 онд 6 их наяд төгрөгт хүрчээ. Үүнтэй зэрэгцэн 2025–2028 онд хэрэгжих 24 мега төсөл, тухайлбал метро, Туулын хурдны зам зэрэг нь асар их хөрөнгө оруулалт шаардаж байгаа тул ил тод, үр дүнд суурилсан төсвийн хяналт зайлшгүй хэрэгтэй байна. Мөн томоохон тендерүүдэд гадаадын аж ахуйн нэгжүүд давамгайлж буй нь нийтийн хөрөнгө, татварын мөнгө иргэдийн эрх ашигт нийцэж зарцуулагдаж байна уу гэсэн эргэлзээ төрүүлж байна. Иймээс энэхүү сонсгол нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, төсвийн зарцуулалтын ил тод байдлыг нэмэгдүүлэн, хотын захиргааны хариуцлага, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх ач холбогдолтой.
Монгол Улсын иргэд бид Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль нь ардчиллын суурь зарчим, тэгш төлөөлөл, шударга өрсөлдөөнийг бүрэн хангахгүй байна гэж үзэж энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санаачилж байна.
Нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа "Туулын хурдны зам" гэх төсөл нь хүрээлэн байгаа орчин, байгаль, Туул голын эко байдалд СӨРГӨӨР нөлөөлнө хэмээн олон нийтийн эсэргүүцэлтэй их байна.
Ахмадуудын амьжиргаа жилээс жилд дордож байгаа учир ахмадуудын тэтгэвэрийн хэмжээг шинэчлэн тогтоож амьжиргааг дэмжих
Автомашины болон зам ашигласны татварыг буцааж бууруулах шаардлагыг хүргүүлж байна.
Цэргийн жинхэнэ алба хааж буй иргэдийн зээлийн харилцааг хамгаалах эрх зүйн зохицуулалт Монгол Улсад хангалтгүй байна. Өнөөдөр олон залуус банк, банк бус санхүүгийн байгууллага болон аппликейшнээр зээлтэй байх үедээ цэргийн албанд татагдаж байна. Цэргийн алба хаах хугацаанд тухайн иргэн тогтмол орлогогүй болдог боловч зээлийн хүү, алданги үргэлжлэн нэмэгдэж, батлан даагч болон ар гэрт нь санхүүгийн дарамт үүсэх нөхцөл бүрддэг. Энэ нь цэргийн албыг нэр төртэй хаах нөхцөлд сөргөөр нөлөөлж, гэр бүлийн эдийн засагт хүндрэл учруулж байна. Иймд цэргийн жинхэнэ алба хааж буй хугацаанд зээлийн хүү, алдангийг түр зогсоох, зээлийн гэрээг хамгаалах, батлан даагчид төлбөр нэхэмжлэхийг түр түдгэлзүүлэх, ар гэрт дарамт үзүүлэхийг хориглох, мөн алба хаасны дараа зээлийг дахин зохицуулах боломж олгох эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь цэргийн алба хааж буй иргэд болон тэдний ар гэрийн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой.
Төрийн албан тушаалтнууд хамаарал бүхий этгээд, найз нөхдийнхөө компаниар дамжуулан мөнгө угаах болон хууль хяналтын байгууллагын ажилтнууд хэрэгтэн хаацайлж, далд байдлаар албан тушаал, мөнгө тохиролцох үйлдэлд оноох ялыг 5-аас 20 жил хүртэл чангатгах санал юм. Хуулийн цоорхойг хааж, хариуцлагыг гарцаагүй болгох замаар шударга ёсыг тогтоохыг шаардаж байна.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад шийдвэр гаргагчдын хариуцлагыг дээд цэгт хүргэх шаардлагатай байна. Гадны нөлөө улам далд хэлбэрт шилжиж байгаа тул дараах өөрчлөлтийг шаардаж байна: Насаар нь хасах: Гадаад улс, тагнуулын албатай нууцаар хамтарсан, тэдний лоббид автсан нь тогтоогдсон УИХ-ын гишүүн, Сайд нарын улс төрд орох эрхийг насаар нь хасах.Илрүүлэх хяналт: Далд ажиллагааг таслан зогсоохын тулд төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад дахь данс, хөрөнгө, хамаарал бүхий этгээдүүдийн санхүүд тусгайлан аудит хийдэг болох. Өршөөлгүй ял: Эх орноосоо урвах гэмт хэрэгт оноох хорих ялын босгыг нэмж, ямар ч өршөөл, уучлалд хамруулдаггүй байх.Шууд түдгэлзүүлэх: Гадны ашиг сонирхлын зөрчил илэрсэн тохиолдолд бүрэн эрхийг нь нэн даруй түдгэлзүүлэн шалгах эрх зүйн орчныг бүрдүүлэх. Төр цэвэр байж, улс хүчирхэг байна. Эх орныхоо эрх ашгийг хамгаалах энэхүү санаачилгыг дэмжиж, гарын үсгээ зурна уу!
Нийслэлчүүд бидний цаг зав эдийн засагт олон жилийн турш сөргөөр нөлөөлж ирсэн түгжрэлийг бууруулах чухал шаардлагатай төслийг яаравчлан эхлүүлэх тухайд
Төрийн үйл ажиллагааг иргэдийн шууд хяналтад оруулж, авлигыг технологиор шийдье! Төрийн албаны хүнд суртал, хаалттай шийдвэр гаргалт, хяналтгүй төсвийг зогсоох цаг болсон. Энэхүү санаачилгаар төрийн байгууллагуудад дараах "Цахим стандарт"-ыг нэвтрүүлнэ:Шилэн хяналт: Улсын төсөв, тендер, замын ажлын явцыг иргэн бүр гар утаснаасаа "Real-time" хардаг болох. Одтой үнэлгээ: Төрийн үйлчилгээнд иргэд (1-5 од) үнэлгээ өгч, муу үнэлгээ авсан албан тушаалтанд систем автоматаар хариуцлага тооцох.Нээлттэй дата: Бүх шийдвэр, гэрээг 24 цагийн дотор нээлттэй санд байршуулж, мэдээллийг засах боломжгүй болгох. Хугацааны хяналт: Иргэний өргөдөлд хариу өгөх хугацаа хэтэрвэл хүний оролцоогүйгээр хариуцлага хүлээдэг механизмыг хуульчлах.Төр иргэнээсээ айдаг биш, иргэндээ тайлагнадаг болохын төлөө гарын үсгээ зурж дэмжээрэй!