НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ
НД шимтгэл төлж төлж тэтгэвэртээ ч гарч чадалгүй хорвоог орхиж байгаа иргэд албан хаагчид маш олон байна. Үлдэх үр хүүхэд ирээдүй хойчдоо өр биш боломж үлдээе.
Шударга өрсөлдөөний зарчим дээр тулгуурлаж хэрэглэгчид нь өөрсдийн сонголт дээр үндэслэн үзэх сувгуудаа сонгож сувгуудаа нээх хаах, төлбөрөө төлөхөө шийддэг болох. Ямар ч сонирхолтой үзэх зүйл байхгүй улс төрийн тархи угаалт хийдэг, хүчээр олон нийтээс татаас авдаг энэ олон телевизүүд нийгэмд ямар ч хэрэг байхгүй гэж шударгаар хэлмээр байна.
Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2.1 Хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх гэж заасны дагуу иргэдийн аюулгүй амьдрах эрхийг хангах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авна уу.
Нүүрсний сонсголыг өргөн хүрээнд хийж бүх оффтэйк гэрээнүүдийг ил болгох, өмнөх ажлын хэсгийн бий болгосон баримтууд буюу төмөр замын тээвэр ложистик, бөмбөлөгтэй холбоотой баримтуудыг аюулгүй байгаа эсэхэд иргэний төлөөлөл орсон хяналт шалгалтын нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.
Ковидын үеэр зарцуулсан төсвийн тайлангийн сонсгол болох гэж байгааг иргэдэд хангалттай мэдээлэл өгөөгүй. Хумьсан хүрээнд хийж олон асуудлыг нуун дарагдуулах магадлалтай боллоо.
МҮОНРТ нь Иргэний хуулийн 25дугаар зүйлийн 25.2дэх хэсэг, Олон нийтийн радио телевизийн тухай хууль-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу үүсгэн байгуулагдсан, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуудаг ашгийн бус олон нийтийн өмчит хуулийн этгээд билээ гэтэл Ерөнхий захирал Болон Тамгын газрын дарга нь. Намын томилгоотой сонгогдоод байх юм бол Намын л зурагт болж хувирч байна. Тиймээс иргэдийн оролцоотой удирдлагыг сонгодог болгоё.
Иргэдийг банкны хүүгийн дарамтаас гаргах.
Бага насны хүүхдийг 7 наснаас нь сургуульд оруулах сурах бичгийн хэмжээг багасгаж стандартжуулах, цүнхний хэмжээг багасгах, 6 настай хүүхдийн бие бялдрын хөгжил ямар хэмжээтэй ачаа үүрэх стандартыг тодорхойлж, заагдсан стандартаар цүнхний иж бүрдлийн жинг тодорхойлж нэвтрүүлэх
Авто зам дээр бий болж буй хорт утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэрхүү хорт утаа таны, миний, бидний шууд амьсгалын түвшинд, үр хүүхдүүдийн маань нүүрэн дээр гардаг. Цахилгаан авто машин хэрэглээнд нэвтэрснээр бидний амьсгалах агаар тэр хэмжээгээр цэвэршиж эрүүл мэндээрээ хохирох явдал багасна.
Ажлын онцлогоос шалтгаалан ажлын цагийг өөрчлөж гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх, хувь хүнийг хөгжих цагийг нэмэгдүүлэх зорилготой. Жишээ нь өглөө 06-15 цаг. 07-16 цаг
Өнөөгийн нийгэмд авч байгаа цалин нь хоол хүнс, түрээснээс хэтэрдэггүй маш бага ба байрны урьдчилгаа төлбөр нь залуу гэр бүлд маш том дарамт болж байгаа юм.
Дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн мөнгөн тэтгэмжийн систэм харилцан адилгүй хэрэгждэг. Хүн амын төрөлт, өрхийн амжиргааг дэмжих, хүүхдийн хуримтлал, хадгаламж үүсгэх боломжийг бүрдүүлэхэд чиглэж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй байна.