
Одоогийн Улаанбаатар хотын дэд бүтэц (зам, цахилгаан, дулааны шугам сүлжээ гэх мэт), хүрээлэн буй орчны бохирдол (агаар, ус, хөрс гэх мэт) дүүжин гүүр эсхүл давхар зам тавигдсанаар шийдэгдэхгүй. Мөн анх 500 мянган хүн амьдрахаар төлөвлөж байгуулсан газарт үүнээс хэт давсан хүн ам оршин сууж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн нийслэл Улаанбаатар хот байрлаж буй байрлал, газарзүйн хувьд олон хүн амьдрахад зохимжгүй газар юм. Цаашлаад улсын хүн амын тэн хагас нь хүрээлэн буй орчны бохирдолтой, ДЭМБ-аас гаргасан хүний эрүүл мэндэд хортой хүлцэх хэмжээнээс хэт давсан орчинд амьдарч байгаа нь үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул авчирна. Жишээлбэл, ургийн гажиг, хүн амын өвчлөл, бүх төрлийн хавдарын эрсдэл гэх мэт.


З этгээд хувь хүмүүс "00" буюу (WC) нийтийн үнэ төлбөргүй бие засах газрыг Ажиллуулах. Үүнд: Олон Нийтийн газар, Гудамж,талбай, Орон нутгийн зам, аялал жуулчлалын бүс нутагт


арилжааны банкууд ипотекын зээлийг хээл хахууль болгоож байна.


Авто зам барих тусам машины тоо нэмэгдэж байна. Тиймээс Упаабаатар хотын түгжрэлийг метро, хөнгөн галт барьж багасгах.


Авилгал авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж төрд хохирол учруулсан төрийн албан хаагчдыг заавал биеэр ялыг нь эдлүүлж байх. Мөн сонгуульд нэр дэвшихийг хориглох. Авсан авилгалын дүнг 10 нугалж улсын төсөвт төлүүлдэг болгьё.


ЗГ-н үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтанд иргэд гар утасны аппаар санал өгдөг болгох. Санал өгөх, гарын үсэг зурдаг хэсгийн хялбарчлах, АПП болгох


Дахин төлөвлөлтийг амины сууцжуулах аргаар шийдэхэд иргэдийг дэмжих зорилгоор


Ковидоос шалтгаалан ипотекийн санхүүжилт зогссонтой холбогдуулан энгийн орон сууцны зээлээр орон сууц худалдан авсанаас шалтгаалан иргэдэд санхүүгийн хүндрэлд орсон


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС 2023 ОНЫ 10 САРЫН 31-НД ӨРГӨН БАРЬСАН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ЭНЭХҮҮ ХУУЛЬ НЬ ТАТВАРЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ, БАЯН ЯДУУГИЙН ЯЛГААГ НЭМЭГДҮҮЛНЭ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЭРХ ЯМБЫГ ЭРС ИХЭСГЭЖ АНГИТ НИЙГЭМ ҮҮСГЭНЭ, ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ ҮЛ ХАРГАЛЗАЖ ӨМЧИЙН ГАЗАРТ НЬ ДУРААР ХАЛДАХ ЗАМААР БАРИЛГА БОЛОН БУСАД БИЗНЕСТ ДЭЭРМИЙН ОРЧИН БИЙ БОЛГОЖ ӨГӨХ АЮУЛТАЙ ХУУЛЬ ЮМ.


Төрийн байгууллага бүр шилэн данстай болж хяналт тавих боломж бүрэн бүрдсэн. Хэдий тийм ч хяналт шалгалт хийх нь хүрэлцээтэй бус байна. Ардчилсан нийгмийн томоохон эрх мэдэл болох иргэд 4жил нэг удаа УИХ сонгууль өгөөд орхих бус үргэлж энэ нийгмийн асуудалд санаа тавьж арчилах нь одоо нийгмийн сайжрах хэрэгтэй зүйл болсон. Төрийн байгууллагад ил болон далд байгаа завхарсан хахууль, зөрчилүүдэд иргэн (байгууллага, институт) бүр хяналт тавих сэдлийг нэмэгдүүлэх үүднээс илрүүлсэн зөрчилийн дүнгээс тодорхой хувиар урамшуулал авах боломж үүсгэх хэрэгтэй байна.


Одоо байгаа халамжийн, групын тэтгэмж нь амьдралд хүрэлцэхгүй байгаа.Тиймээс ам долларыг харгалзан үзэж доод хэмжээг нь 105-110 ам доллартай тэнцүү болгож өгнө үү.


Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Монгол Улсын Засгийн газартай хийсэн “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г шинэчлэн найруулах, Монголын ард түмэнд хүртээх өгөөжийг 51 хувиар тогтоох, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ Газрын тосны бүтээгдэхүүн олборлолтоос Монголын ард түмэнд хүртээх өгөөжийг 51 хувиас доошгүй байхаар тусгах санал дэвшүүлж байна. Та бүхэн дэмжиж саналаа өгнө үү?
